National University of Mongolia Scientific Journals
Not a member yet
    7194 research outputs found

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ

    No full text
    Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангагч суурь салбар учираас түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн салбарт тооцогддог. Монгол улсын хувьд эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, зам тээвэр зэрэг стратегийн салбаруудад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаагаас 26 төрийн өмчит хувьцаат компани (цаашид ТӨХК гэх) эрчим хүчний салбарт ажиллаж байна.Энэхүү салбарын тулгамдсан асуудал болох үнэ тариф нь өртөгөө нөхдөггүй нөхцөл байдал нь тодорхой хэмжээнд төрийн зохицуулалтаас шалтгаалдаг хэдий ч өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй ТӨХК-уудын дотоод үр ашиггүй үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын ур чадвар хангалтгүй байгаатай холбоотой юм. Иймээс энэхүү судалгаагаар эрчим хүчний салбарын үйлдвэрлэгч ба дамжуулагч ТӨХК-уудын санхүүгийн гүйцэтгэл болон удирдлагын үйл ажиллагааг үнэлэхийг зорьсон болно

    ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ БА ТАТВАРЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА, ҮР ДҮН

    No full text
    Монгол Улсын Татварын Албанаас “Big data” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд татвар төлөлттэй холбоотой эрсдэлийн үнэлгээ, татварын скоринг гаргаж, татварын хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчдийг оновчтой таамагладаг болж байна. Энэхүү өгүүллээр уг төслийн хэрэгжүүлэлтийн талаарх үндэсний болон олон улсын туршлага, татварын эрсдэл, скоринг хийх арга зүй, эрсдэлийн ерөнхий үнэлгээ, түүнийг бууруулах болон татварын скорингийг сайжруулах талаарх судалгааг тодорхой судалгаанд тулгарсан бодит жишээгээр тайлбарласан болно

    БИЗНЕС ЭРХЛЭГЧ ИРГЭДИЙН ТӨЛБӨРИЙН БАРИМТ ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ /Орхон аймгийн жишээ нь дээр /

    No full text
    Монгол улсын төсвийн орлогын дийлэнх нь татварын орлогоос бүрддэг, түүн дотроо нэмэгдсэн өртгийн албан татварын орлого нэлээдгүй хувийг бүрдүүлж байна. Манай улсад 2016 оноос эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж, урамшууллын системийг нэвтрүүлж эхэлсэн. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг Орхон аймгийн жишээн дээр авч үзлээ. Судалгааны ажлаараа төвлөрсөн зах худалдаа, үйлчилгээний төвүүдийн бизнес эрхлэгч иргэдийн төлбөрийн баримт гаргалтыг нэмэгдүүлэх боломж болон татварын албанаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг тодорхойлохыг зорилоо. Судалгаанд төвлөрсөн хүнс, бараа, барилгын материал, авто техникийн зах, бөөний худалдааны төв, гэр ахуйн худалдааны төв гэсэн Орхон аймаг дахь хамгийн том 6 төвлөрсөн зах, худалдааны төвийн бизнес эрхлэгч иргэдээс төлбөрийн баримт олголттой холбоотой хүндрэлтэй асуудал байгаа эсэх талаар авсан асуулга судалгаа болон дунджаар нэг бизнес эрхлэгчийн олгож буй төлбөрийн баримт олголт нь бизнес эрхэлж байгаа тухайн зах, худалдааны төвөөс хамааралтай байгаа талаар хийсэн вариацийн шинжилгээг тус тус авч үзсэн болно.Орхон аймгийн бизнес эрхлэгч иргэд 100 хувь нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн системд холбогдсон боловч татварын талаар мэдээлэл хангалттай буй, буруу ойлголттой байдгаас баримт гаргалт хангалттай түвшинд хүрдэггүй байна. Татварын албанаас шат дараатай алга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр зарим төвлөрсөн зах худалдааны төвүүдийн баримт гаргалт нэмэгдсэн, иргэдээс ирэх гомдлын тоо болон зөрчлийн хэмжээ буурсан байна

    ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ ХАНДЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ /Орхон аймгийн жишээн дээр/

    No full text
    Монгол улсын хэмжээнд хувиараа бизнес эрхлэгчид иргэдийн татварын тайлангийн ирц бага, татвараас зайлсхийх хандлагатай байгаа тул энэхүү судалгаа нь татвар төлөгчдийн татвараас зайлсхийх хандлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах зорилготой. Бид Орхон аймгийн хувиараа бизнес эрхлэгч 150 иргэнээс асуулгын аргаар судалгааг авч цуглуулсан мэдээллийн бүтцийн тэгшитгэлийн загварчлалыг (SEM) ашиглан дүгнэлт гаргасан. Татварын шударга ёсны талаарх ойлголт, авлига, татварын хяналт шалгалт, хяналт шалгалтын дараа татварын албаны хэрэгжүүлж буй ажлууд, татварын байгууллагын үр ашиг зэрэг үзүүлэлтүүд Орхон аймгийн ХХОАТ төлөгч иргэдийн татвараас зайлсхийх хандлагад нөлөөгүй гэж тодорхойлогдлоо.Харин татварын ялгаварлан гадуурхалт, татварын мэдлэг, татварын тогтолцооны нарийн төвөгтэй байдал зэрэг нь татвараас зайлсхийхэд эерэг нөлөөтэй байна. Мөн иргэдийн татвараас зайлсхийх хандлагад хүн ам зүйн шинжүүд нь хэрхэн нөлөөлж байгааг судлахад хүйсийн байдал нөлөөгүй, боловсролын түвшин дээшлэх нь эерэг нөлөөтэй байна

    Тэвш (Тэгш) -ийн уулаас илрүүлсэн руни бичгийн хоёр шинэ дурсгал

    No full text
       Бид 2023 оны 10-р сард Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Тэвш (Тэгшийн улаан) ууланд хийсэн хээрийн судалгааны ажлын хүрээнд руни бичгийн хоёр дурсгал шинээр илрүүлсэн билээ. Тус өгүүлэлд их Дуутын болон Адуун хүрээний Хүрмэн хаданд буй шинэ бичээсийг тайлж уншсан судалгааг толилуулж байна. Их Дуутын бичээс гурван мөр бөгөөд руни бичгийн зураасан бичгийн төрөлд хамаарах бол, Адуун хүрээний Хүрмэн хадны бичээс хоёр мөр, цохимол бичээс юм

    Монголын хүрлийн үеийн зан үйлийн ландшафтуудаас оршуулгын уламжлалын хэв маягийг хайх нь

    No full text
       Монголын соёлын ландшафтад хүрэл, төмрийн үед холбогдох асар том чулуун байгууламж бүхий оршуулгын газрууд өнөөг хүртэл зонхилсоор байна. Тасралтгүй биш ч гэсэн олон удаа, олон тооны дурсгал малтан шинжилсэн боловч буруу ойлгогдсон хэвээр байна. Иймд бид Монголын төвийн бүс нутагт орших дөрвөн оршуулгын дурсгалт газрыг сонгон авч, тэдгээрийн дотоод зохион байгуулалтыг тодорхойлж, булшнуудыг хэлбэр төрхөөр нь ангилахын зэрэгцээ 14С-ийн он цагийн өргөн хүрээний мэдээлэлд тулгуурлан он цагийн дарааллаар нь гурван үе шат болгон авч үзлээ. Хамгийн эртний дурсгалууд нь НТӨ 15/14-р зуунд, хамгийн залуу нь НТӨ 6-р зуунд хамаарна. Мөн Монголын эзэнт гүрний үед холбогдох дурсгалууд ч бий. Эдгээр оршуулгын дурсгалт газруудад хийсэн бидний цогц дүн шинжилгээ Монголын төвийн бүс нутгийн хүрэл, төмрийн үеийн дурсгалуудыг тодорхойлох шинэ тогтолцооны талаарх санал юм

    Богдын голын хөндийд олдсон эртний төмрийн хүдэр хайлуулах зуухны судалгаа

    No full text
       Энэхүү өгүүллээр Хангайн нурууны баруун бие Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Богдын голын хөндийд шинээр олдсон Хар үзүүр, Товцогийн ар хэмээх төмрийн хүдэр хайлуулах зуухны эх хэрэглэгдэхүүн, түүний орчны бүсэд хийсэн хайгуул судалгааны үр дүнгийн талаар хэлэлцүүлж байна. Малтлагын явцад илрүүлсэн модны нүүрсэнд он цаг тогтоох судалгаа болон төмрийн шааранд бүтэц найрлагын задлан шинжилгээгээр уг зуух нь НТ II-IV зуунд холбогдохыг тогтоосон юм. Тус судалгааг Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн сангийн “Монгол нутаг дахь эртний төмөрлөг үйлдвэрлэлийн судалгаа” суурь судалгааны төсөл (№ШУТБИТХ-2022/200, 2022-2024 он), Завхан аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр гүйцэтгэв.&nbsp

    Монголын төлөөлийн ба шууд ардчиллын асуудал түүнд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам

    No full text
    The common form of democracy such acceped by humans that regards to direct and representative democracy. In the reasson human lives, that those forms are dmeocratic connections with mutually complement to each other in a good challenges. According to the realities of Mongolian cases, those processes of democratic reform and its implementation such performs that reform process in 1990, has lost by ratio of both types of democrac such as direct and representative democracy in order to rather comes trough understaning of democracy and its proper form. But the consequences of citizens' political participation including representative and direct democracy', advantages and benefits disappearing eliminated to a negative effect on democracy as well as. Thus, the Department of Political Studies at the Institute of Philosophy from Academy of Sciences has been perfomed that themed basic research project on "Representative Democracy and citizens 'participation in Mongolia" in order to conduct that expert survey with a comprehensive review for this circumstances. Within this topic, we attempted to review on the crucial matter of democracy opportunities and challenges. Товч утга: Ардчиллын нийтлэг хэлбэр болох шууд ба төлөөллийн ардчилал нь харилцан холбогдож, бие биенээ нөхөн сэлбэж байдаг. Монгол оронд 1990 оноос хэрэгжиж буй ардчилсан өөрчлөлтийн үйл явцад ардчиллын дээрх хоёр хэлбэрийн харьцаа алдагдаж, шууд ардчилал гэхээсээ төлөөллийн ардчиллыг ардчиллын боломжтой, зохистой хэлбэр хэмээн үзэж ирсэн. Үүний уршгаар иргэдийн улс төрийн оролцоо тэр дундаа төлөөллийн болон шууд ардчиллын давуу болон үр өгөөжтэй талууд нь саармагжин үгүйрч, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн Улс төр судлалын салбараас "Монгол Улс дахь төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо" сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд шинжээчийн санал асуулга явуулан уг асуудлыг судлан түүний үр дүнд үндэслэн дээрх сэдвийн хүрээнд тухайн асуудлыг авч үзэхийг зорив

    "Уул уурхай дахь монгол өвчин" буюу төр хамгийн том дайсан

    No full text
    While comparing development paths of different states, we are recognizing here a state strucure, political regime and political system are key elements for state decline or rise. Хураангуй: Улс орны хөгжил цэцэглэлт, мандал бадралын шалтгаан төрийн байгуулал, засаглалын хэлбэр, төрийн тогтолцоотой уялдаа холбоотой болохыг хөгжиж дэвжсэн хийгээд авлига, дайн самуун, тогтворгүй байдалд боомилуулсан ядуу буурай улс орнуудын жишээтэй харьцуулан судлах замаар өнөөгийн Монгол орны хөгжлийн гарц, өөрчлөлтийн өнцөг хаана байж болохыг нээн гаргахыг зорьлоо

    УЛС ТӨРИЙН ПАТРОНАЖИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ИНСТИТУЦИОНАЛ ХАНДЛАГА

    No full text
    Civil service plays an important role in the formation of a democratic political system. However, one of the serious problems in ensuring the professionalism of the civil service is political patronage. In the context of the article, the researchers tried to give a systemic idea of political patronage and its institutional approach. Хураангуй: Ардчилсан улс төрийн тогтолцоо бүрэлдэн бий болоход төрийн алба томоохон үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнтэй холбоотойгоор төрийн албаны мэргэшсэн байдлыг хангахад тулгарч буй томоохон сорилтын нэг нь улс төрийн патронаж юм. Өгүүллийн хүрээнд судлаачид улс төрийн патронаж, түүний институционал хандлагын талаар цэгцтэй ойлголт өгөхийг оролдсон болно

    0

    full texts

    7,194

    metadata records
    Updated in last 30 days.
    National University of Mongolia Scientific Journals
    Access Repository Dashboard
    Do you manage Open Research Online? Become a CORE Member to access insider analytics, issue reports and manage access to outputs from your repository in the CORE Repository Dashboard! 👇