National University of Mongolia Scientific Journals
Not a member yet
    7194 research outputs found

    ВОННИ ЛИИТЭЙ ХАМТ АВТОБУСААР ЗОРЧСОН НЬ. АМЬДРАЛЫН ТҮҮХИЙН С

    No full text
    Америкийн социологич Ж.Кресвелл өөрийн бүтээлдээ чанарын судалгааны тохиолдол шинжлэх, намтар судлал, угсаатны зүй, феноменологи судалгаа, үндэслэгдсэн онол гэсэн таван уламжлалыг ялган тодорхойлсон (Creswell, 1998). Миний бие 2003 оноос эхлэн “Чанарын судалгааны арга зүй” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд дурдсан таван хандлагыг судлахад эх сурвалж болгон ашигладаг өгүүллүүдийг цуврал хэлбэрээр тус сэтгүүлд хэвлүүлэхээр зорьж ажиллаж байна. Энэхүү дугаарт зохиогч Майкл В. Ангросиногийн “Вонни Лиитэй хамт автобусаар зорчсон нь” өгүүллийг Ж.Кресвеллийн “Qualitative Inquiry and Research Design: Choosing among five traditions” (1998) бүтээлдээ оруулсыг орчуулан хүргэж байна. Тус өгүүллийг зохиогч анх 1994 онд Journal of Contemporary Ethnography-д хэвлүүлжээ

    МЭРГЭЖЛИЙН БУС АНГИЙН ОЮУТНУУДЫН АНГЛИ ХЭЛЭЭР ИДЭВХТЭЙ УНШИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

    No full text
    Abstract: Reading is one of the important skills in language learning and reading comprehension is achieved through the interaction between the reader and the passage. This paper emphasizes the ways to encourage active reading skills of the non-English major students who are studying academic reading at upper- intermediate level at National University of Commerce and Business and National University of Mongolia. The survey was conducted among fifty-eight students at NUCB and NUM. The data were collected through a questionnaire and interview. Based on the findings, this paper has offered teachers some reading techniques to deal with the dificulties students face and enhance their active reading comprehension

    НИЙГМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ: ОНОЛ АРГАЗҮЙН ШИНЭ ӨНЦГӨӨС ХАНДАХ НЬ

    No full text
    Abstract: In this paper, the author suggests reconsider role and application of social engineering from new theoritical point of view. Traditionally, social enjineering considered as instrument of manipulating human behavior to gain unauthorized access to sensitive information by exploiting errors, behavioral patterns, and psychological tendencies. This deceptive technique targets employees and consumers, often tricking them into revealing critical credentials. It looks at how attackers use cognitive biases, emotions, and trust to facilitate network hacks, data breaches, and other types of cybercrime. But in the digital age of sociology, as the author argues, social engineering can be one of the very important channels to penetrate innovation, innovative technology into sociological theory and practice. According to the author, social engineering is the mechanism which will be enforce a transfer of theoretical knowledge into sociological practice. In this paper, the authors analyses, in parallel with Popper’s point of view, several other scholars’ definition of social engineering. At the end, he concludes that social engineering must be one of main functions of sociology to penetrate innovation into practical implementation

    МОАХ-НЫ УЛААНБААТАРТ ХИЙСЭН II ЦУГЛААН

    No full text
    Abstract: On December 17, 1989, the second public gathering of the Mongolian Democratic Union (MDU) was held on the west side of Sukhbaatar Square, in front of the State Academic Theatre of Opera and Ballet. Around 1,000 people attended the rally, including intellectuals such as writers, journalists, and artists, as well as students and workers. The demonstrators demanded a response to a previously submitted “petition”, and the MDU officially requested registration as a legal organization. This paper also explores how the ruling Mongolian People’s Revolutionary Party (MPRP) Politburo and other authorities responded to the event, and within what scope these political changes occurred

    СПОРТЫН СОЦИОЛОГИ ДАХЬ ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ

    No full text
    Жендэр гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд бий болсон ялгааг илэрхийлдэг бол "хүйс" гэсэн нэр томьёо нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн болон бие махбодын ялгааг илэрхийлдэг. Жендэр нь фемининити (эмэгтэйлэг байдал) ба маскулинити (эрэгтэйлэг байдал) хоорондох нийгмийн тэгш бус байдлын ялгаанд анхаарал хандуулдаг. Эмэгтэйлэг байдал нь эмэгтэй хүний онцлог шинж чанар, сэтгэл хөдлөлийг тодорхойлоход хэрэглэгддэг бол эрэгтэйлэг байдал нь эрэгтэй хүйсийн өвөрмөц үйлдэл, мэдрэмжийг илэрхийлдэг. Жендэр ба спортын судалгаанд жендэрийн тухай ойлголтыг хүйсийн ойлголтоос аналитик байдлаар ялгадаг боловч энэ хоёр ойлголтыг өдөр тутмын хэл, сэтгэлгээнд ижил утгатай ашигладаг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн бүх ялгаа нь биологийн шинж чанартай байдаггүй

    The Constitution as the Supreme Document of Politics and Law

    No full text
    This article explores the Constitution as the supreme political and legal document from the theoretical and methodological perspectives of political science. Works of Aristotle, Hobbes, Locke, and Grotius’s social contract theory play a significant role in laying the theoretical foundations of constitutionalism. There is a necessity to study the Constitution not merely from a legal perspective, but as a foundational document recognized and valid at the national level, serving as the basis for political, legal, social organization, and fundamental human rights. This paper aims to link the origins of Mongolian constitutionalism with historical traditions of statehood, cultural values, the Great Yassa law, and Jamsran Tseveen’s work “Ulsyn Erkh”. Furthermore, the Constitutions of Mongolia from 1924, 1940, 1960, and 1992 are analyzed as key political and legal documents. Үндсэн хууль улс төр, эрхийн дээд баримт бичиг болох нь Тус өгүүлэлд Үндсэн хуулийн улс төр, эрхийн дээд баримт бичиг болох тухай асуудлыг улс төрийн шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс авч үзлээ. Үндсэн хуулийн онолын үндэс суурийг тавихад Аристотель, Хоббс, Локкийн бүтээлүүд, Гроцийн нийгмийн гэрээний онол чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үндсэн хуулийг бид эрх зүйн талаас нь бус улс үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж, хүлээн зөвшөөрөгдөхүйц улс төр, эрх зүй, нийгмийн зохион байгуулалт, хүний эрхийн суурь баримт бичиг болох талаас нь судлах хэрэгцээ шаардлага байна. Өгүүллийн хүрээнд Монголын Үндсэн хуульт ёсны уг сурвалжийг төрт ёсны түүхэн уламжлал, үнэт зүйлс, их засаг хууль болон Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлтэй холбон гаргаж ирэхийг зорилоо. Түүнчлэн 1924, 1940, 1960, 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг улс төр, эрхийн баримт бичиг баримт болох талаас авч үзлээ. Түлхүүр үг: Үндсэн хууль, нийгмийн гэрээ, төр, иргэн, Үндсэн хуульт ёс, хүний эрхийн суурь үндэс

    The Impact of the Constitutional Court's Decision

    No full text
    It has been half a century since the development trends of the countries have been determined by the scope of implementation of the Constitutionalism. The implementation of the constitutionalism, as well as the democratic political system, requires many factors, causes and conditions, such as social stability, unity diversity, social awareness and legal culture. Of these, constitutional regulation mechanism is the most important for the implementation of constitutionalism principles. The constitutional regulation mechanism (system) is a factor limiting the unrestricted authority of the state and a unique medium that stops attempts to violate constitutionalism legal principles. The purpose of this study is to article and analyze the role of the Constitutional Court in strengthening constitutionalism, based on the legal theory and principles of the Constitution and constitutional process, on the ground of international comparative legal research, to determine future trends, to improve the legal environment related to the consequences of the Constitutional Court’s decision and its implementation, and to study and develop the methodology of the interpretation of the Constitution and the methodology of constitutional law application. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үр нөлөө Үндсэн хуульт ёсны хэрэгжилт хэр байгаагаас улс орнуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болсоор багагүй хугацааг үдэж байна. Үндсэн хуульт ёсны хэрэгжилт, мөн улс төрийн адчилсан тогтолцоо нь нийгмийн тогтвортой байдал, нэгдмэл болон олон талт шинж, нийгмийн ухамсар ба эрх зүйн соёл зэрэг олон хүчин зүйл, шалтгаан, нөхцөлийг шаарддагийн дотор Үндсэн хуульт ёсны зарчмын хэрэгжилтэд тулгуур ач холбогдолтой нь Үндсэн хуулийн хяналтын механизм юм. Үндсэн хуулийн хяналтын механизм (тогтолцоо) нь төрийн хэмжээлшгүй эрх мэдлийг хязгаарлах хүчин зүйл бөгөөд Үндсэн хуульт ёсны болон хууль ёсны зарчмыг зөрчих оролдлогыг таслан зогсоодог өвөрмөц хэрэгсэл юм. Үндсэн хуульт ёсны үндсэн баталгаа болох Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгон гарч буй шийдвэрийн үндэслэлийг сайжруулах, гаргаж буй шийдвэрээрээ Үндсэн хуулийг тайлбарлах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах эрх хэмжээг өргөтгөх зэрэг нэн даруй шийдвэрлэх асуудлууд оршсоор байна. Түлхүүр үг: Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт ёсны зарчмууд, төрийн эрх мэдлийн хязгаарлалт, Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр

    The Durability of the Constitution from A Historical Perspective and Contemporary

    No full text
    This thesis examines the articles related to the durability of written constitutions worldwide. The history of the modern constitution dates back to 1787, 237 years ago. Constitution making and revision have occupied a great deal of the time of statesmen throughout the world in the past decades. Since 1945, over 180 countries have provided written constitutions except the UK, Israel, Saudi Arabia and New Zealand. If we examine the stability of constitutions by regions, Western Europe 95 years, Eastern Europe 27 years, Latin America 40 years, Middle East and North Africa 29 years, Central and Southern Africa 25 years, South Asia 31 years, Central and Eastern Asia 46 years. The durability of a constitution depends on the political and social stability as well as the instability of the region, change of leader, political regime, internal political crisis and conflict, economic crisis, independence of the country, contradiction of ethnic and religious differences influence of the political ideology, influence and pressure of foreign countries, constitutional rigidity and flexibility etc. The article aims to indicate the catalogue of factors determining the Constitution’s durability as a fundamental legal act in the state. The comparative analysis will be based on the indicated objective of the political and social backgrounds of selected countries. Therefore, in this article, I will explore the following points: (1) The features of the durability of selected countries and regions, (2) The main factors that lead to constitutional instability, and (3) The relationship between constitutional stability and Democratic constitutions. Үндсэн хуулийн тогтвортой үйлчлэх хугацаа, харьцуулсан судалгаа Өнөөгийн НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас1  Их Британи, Израиль, Саудын Араб, Шинэ Зеланд зэрэг орноос бусад 180 гаруй улсад бичмэл үндсэн хуулийг баталжээ.2  Дэлхийн улс орнуудын үндсэн хуулийн үйлчлэх хугацааг тухайн улсын болон бүс нутгаар нь судалж үзвэл үндсэн хуулийн үйлчлэх хугацаа ялгаатай байдаг ажээ. Тухайлбал, Хойд Америк ба Баруун Европын бүс нутагт үндсэн хуулийн үйлчлэх хугацаа бусад бүс нутагтай харьцуулахад өндөр бөгөөд тогтвортой байна. Харин Латин Америкийн бүс нутгийг авч үзвэл үндсэн хуулийн хэрэгжилт сул, үйлчлэх хугацаа богино байна. 3  Түүнчлэн Жишгийн эрх зүйн болон шашны эрх зүйн тогтолцоотой Их Британи, Шинэ Зеланд, Израйль, Саудын Араб гэх мэт улсад өнөөг хүртэл албан ёсны бичмэл үндсэн хууль батлаагүй ажээ. 4 Үндсэн хуулийн тогтвортой үйлчлэх хугацааг тодорхой бүс нутгаар судалж үзвэл тухайн бүс нутаг бүрийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна. Тухайлбал, Баруун Европын бүс нутаг 95 жил, Зүүн Европын бүс нутаг 27 жил, Латин Америкийн бүс нутаг 40 жил, Ойрх Дорнод ба Хойд Африкт 29 жил, Төв ба Өмнөд Африкийн бүс нутагт 25 жил, Өмнөд Азийн бүс нутагт 31 жил, Төв ба Зүүн Азийн бүсэд 46 жил болж байна. Үндсэн хуулийн тогтвортой байдалд улс төр, нийгэм, эрх зүйн зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаагаас бүс нутгийн тогтворгүй байдал, улсын удирдагч солигдох, улс төрийн дэглэмийн өөрчлөлт, улсын дотоод зөрчил, эдийн засгийн хямрал, тусгаар тогтнол алдагдах, үндэстэн болон ястан хоорондын ялгаатай байдал, түүний дотоод зөрчилдөөн, улс төрийн үзэл суртал, гадаад орны эзлэн түрэмгийлэл, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хатуу болон зөөлөн шалгуур зэрэг нь голлох хүчин зүйл болж байна. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг тодотгох үүднээс зарчмын томоохон өөрчлөлтүүдийг хийж ирсэн. Ийнхүү нэмэлт, өөрчлөлт хийхэд бусад орны харьцуулсан туршлагыг харгалзан үзэх нь Үндсэн хуулийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү судалгаагаар үндсэн хуулийн тогтвортой байдалд нөлөөлөх хүчин зүйлийг харьцуулсан эрх зүйн үүднээс үнэлэлт өгч, уншигчдад товч мэдээлэл хүргэхийг зорилоо. Үүнд: 1/ Үндсэн хуулийн тогтвортой байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхой бүс нутгаар болон жишээ татаж авсан орноор харуулах; 2/ Үндсэн хуулийн тогтворгүй байдалд нөлөөлж буй голлох хүчин зүйлүүдийг илрүүлэх; 3/ Үндсэн хуулийн тогтвортой байдал ба ардчилал хоорондын харилцан хамаарал зэргийг судалсан болно.   Түлхүүр үг: Үндсэн хууль, Үндсэн хуулийн тогтвортой байдал, үйлчлэх хугацаа, Үндсэн хууль боловсруулах, батлах, ардчилсан Үндсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт

    Citizens’ Trust in Democratic Constitutional State Institutions and its Social Impact

    No full text
    This article examines the level of trust that citizens place in state and political institutions established under a democratic constitution. Trust is a fundamental condition not only for the consolidation of democracy but also for the effective and stable functioning of public institutions. In contemporary societies, declining interpersonal and institutional trust has become a critical concern in social and political science, as trust constitutes one of the most important foundations of cooperation. Since cooperation is essential at all levels of social and political relations, it is necessary to closely examine both the degree of mutual trust and the factors that shape it. The study analyzes citizens’ trust in key state institutions and explores the social, political, and institutional determinants influencing this trust. Mutual respect, openness, and reciprocity are identified as core elements of trust relations: individuals who extend trust to institutions expect transparency, accountability, and fairness in return. Mutual understanding and responsiveness strengthen citizens’ willingness to rely on public authority and comply with its decisions. Based on comparative data from the Asia Barometer “Democracy, Governance, and Development” baseline survey, the article demonstrates that Mongolians’ trust in state and political institutions is relatively low compared to selected Asian democracies, including the Republic of Korea, Taiwan, and Thailand. Levels of trust in the president, parliament, judiciary, and government at various levels are consistently lower, while trust in political parties is the weakest of all. Such low institutional trust signals problems of political legitimacy and indicates a potential risk of persistent political instability. Methodologically, the study draws on descriptive and inferential statistical analysis of raw survey data and situates the findings within the broader academic literature on political trust and institutional confidence. By identifying the structural and perceptual factors underlying the erosion of trust, the article contributes to understanding the challenges facing democratic governance and the constitutional state in transitional societies. Ардчилсан Үндсэн хуулийн төрийн институт дэх иргэдийн итгэл, түүний социаль нөлөөлөл Шинэ Үндсэн хуулийн дагуу бүрэлдсэн төрийн болон улс төрийн институцэд иргэд, олон нийтийн итгэж буй байдлын талаар энэхүү өгүүлэлд авч үзсэн болно. Итгэлцэл нь ардчилал төдийгүй төрийн байгууллагуудын саадгүй, үр дүнтэй ажиллах чухал элемент юм. Иргэдийн бие биедээ болон Засгийн газартаа итгэх итгэл өнөөдөр буурч байгаа нь итгэлцлийг нийгэм, улс төрийн шинжлэх ухааны хувьд урьд өмнөхөөсөө илүү чухал асуудал болгож байна. Итгэлцэл бол хамтын ажиллагааны хамгийн чухал эх сурвалжуудын нэг юм. Иргэний болон олон нийтийн харилцааны бүхий л түвшинд хамтын ажиллагаа шаардлагатай байдаг тул социаль харилцааны оролцогч талуудын харилцан итгэлцлийн түвшин, түүнд нөлөөлж буй элементүүдийг гүн гүнзгий ажиглах хэрэгтэй. Энэхүү судалгаанд төрийн байгууллагуудад иргэд хэр зэрэг итгэл үнэмшилтэй байгаа талаар авч үзсэн. Төрийн байгууллагуудад итгэх итгэлийн зэрэгцээ төрийн байгууллагуудад итгэх итгэлийн түвшинд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл нь судалгааны өөр нэг чиглэлийг бүрдүүлж байна. Итгэлцлийн харилцаанд харилцан хүндэтгэлтэй, нээлттэй байх нь итгэлцлийн орчинг бүрдүүлэх гол хүчин зүйлийн нэг юм. Өөр хувь хүн эсвэл байгууллагад итгэдэг хувь хүмүүс нөгөө талаасаа өөртөө итгэхийг хүсдэг. Харилцан ойлголцох нь тэднийг нөгөө талдаа найдахыг дэмждэг. Азийн орнуудтай /БНСУ, Тайван, Тайланд/ харьцуулахад монголчуудын төрийн байгууллагууд, улс төрийн институтэд итгэх илтгэл харьцангуй доогуур байлаа. Ерөнхийлөгч, парламент, шүүх институт, Засгийн газарт итгэх итгэл аль ч түвшинд эдгээр орнуудтай харьцуулахад бага байна. Улс төрийн намуудад итгэх итгэл хамгийн бага байна. Төрийн институтэд итгэх итгэл бага байгаа нь засаглалын легитим хангагдахгүй, улс төрийн тогтворгүй байдал цаашид үргэлжлэх хөрс болж болох эрсдэл байгааг илтгэнэ. Судалгаанд төрийн байгууллагуудад итгэх итгэл, итгэлцлийн талаарх эрдэм шинжилгээний ажлыг тусгайлан авч үзсэн болно. Өнөөгийн төр засаг, улс төрийн институцийн талаарх үнэлгээ, итгэл алдарч буй суурь нөхцөл шалтгааныг шүүн тунгаав. Тус өгүүлэлд Азийн Барометрийн харьцуулсан үр дүн болох “Ардчилал, Засаглал, Хөгжил” суурь судалгааны мэдээлэлд тулгуурласан ба анхдагч мэдээлэл/raw data/-д үндэслэн тоон/descriptive/ болон дүгнэлт хийх/ inferential/ статистикийн шинжилгээг ашигласан болно. Түлхүүр үг: Ардчилал, институцэд итгэх итгэл, төрийн институци, эв нэгдэл

    Бага чадлын реакторын эдийн засгийн хялбаршуулсан тооцоо

    No full text
    Монгол Улсад эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсч, дотоодын эх үүсвэрээс хэрэглээний 2/3-ийг хангаж байгаа нь импортын хамаарлаас шалтгаалсан эрсдлийг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд бага чадлын цөмийн реактор (БЧР) ашиглах эдийн засгийн боломжийг BWRX, RITM-200N загварууд дээр тулгуурлан судаллаа. Судалгаанд тэгшитгэсэн өртөг (LCOE), цэвэр өнөөгийн үнэ цэнэ (NPV), дотоод өгөөжийн хувь (IRR), хөрөнгө оруулалтын нөхөлтийн хугацаа зэргийг авч үзсэн. Зээлийн хөнгөлөлтийн хувь 3-7% үед BWRX реакторуудын LCOE 46.5-73.6 ам.доллар/МВтцаг байгаа нь өнөөгийн борлуулалтын үнэтэй (80 ам.доллар/МВтцаг) харьцуулахад эдийн засгийн үр ашигтай байна. Харин RITM загварууд илүү өндөр өртөгтэй тул зөвхөн 3%-ийн зээлийн хөнгөлөлтийн нөхцөлд ашигтай байна. Судалгааны үр дүн БЧР-ыг Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдалд хувь нэмэр оруулах боломжтой байна

    0

    full texts

    7,194

    metadata records
    Updated in last 30 days.
    National University of Mongolia Scientific Journals
    Access Repository Dashboard
    Do you manage Open Research Online? Become a CORE Member to access insider analytics, issue reports and manage access to outputs from your repository in the CORE Repository Dashboard! 👇