Mongolia Journals Online
Not a member yet
3455 research outputs found
Sort by
On the Ethics of the Teacher in the Novel “The Path of Bodhi”
In this article, briefly considers how the teacher\u27s ethics are described in the book The Great Treatise on the Stages of the Path to Enlightenment by Je Tsongkhapa. Professional ethics refers to the ethical principles, moral norms, and values that guide professionals in a particular field. For example, the values include integrity, competence, responsibility, respect, maintaining professional boundaries, and committing to continuous learning and improvement are important. Buddhism, an integral part of human culture, religion, and thought, has historically guided human relationships through its concepts. In writing this article, I aimed to highlight two questions: First, is there any need to return to consider the moral idea of ancient scriptures in today\u27s era of advanced science and technology? Second, can specific Buddhist moral traditions be interpreted and applied to general education? In summary, this article was written to specify the requirement of recollection of how the scriptures reflect and elucidate the teacher-student relationship and teacher ethics.
“Бодь мөрийн зэрэг” зохиол дахь багшийн ёс зүйн тухай
Хураангуй: Энэхүү өгүүлэлд багш мэргэжлийн ёс зүйн асуудлыг “Бодь мөрийн зэрэг” зохиолд хэрхэн өгүүлснийг товч авч үзэх юм. Мэргэжлийн ёс зүй гэдэг нь тухайн салбарын мэргэжилтнүүдийг чиглүүлдэг ёс суртахууны зарчим, ёс суртахууны хэм хэмжээ, үнэт зүйлийг хэлнэ. Тэнд тухайлбал, шударга байдал, чадвар, хариуцлага, хүндэтгэл, мэргэжлийн хил хязгаар, тасралтгүй суралцах, сайжруулах зэрэг үнэт зүйлс чухал байдаг. Хүн төрөлхтний соёл, шашин, сэтгэлгээний салшгүй нэгэн хэсэг болсон буддизм нь үзэл баримтлалаараа дамжуулан хүн хоорондын харилцааг зохицуулах үйлийг зөв чиглүүлж иржээ. Энэхүү өгүүллийг бичихдээ хоёр асуултыг тодруулахыг зорьсон юм. Нэгдүгээрт, шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжсөн орчин үед хуучны судар бичиг рүү эргэж хандах шаардлага байна Хоёрдугаарт, зөвхөн буддизмын хүрээнд дагаж мөрдөж байсан ёс суртахууны уламжлалыг нийт иргэний боловсролд холбогдуулан тайлбарлаж болох уу? зэрэг болно. Товчхондоо багш шавийн харилцаа, багшийн ёс зүйн талаар судар бичгүүдэд хэрхэн тусгаж, тайлбарласныг эргэн санах хэрэгцээ шаардлагын улмаас энэхүү өгүүллийг бичив.
Түлхүүр үг: ёс суртахуун, нэр хүнд, сургах ёс, сонсох ёс, хүндлэл, харилцаа, зэрлэг зусар сэтгэ
Histological variation of Psittacosaurus mongoliensis
Skeletal elements of dinosaurs undergo various developmental modes due to their biomechanical functions. This study compares the microstructures of different skeletal elements from Psittacosaurus mongoliensis, including the scapula, rib, tibia, and metatarsal. The microstructures of these elements differ, likely reflecting their distinct functions. It was found that the metatarsal and tibia have densely grown bone walls, which may be related to the pressure exerted by body weight. Conversely, the scapula primarily consists of spongy bone tissue. The ribs exhibit histological features similar to those of both long bones and flat bones, such as the scapula, possibly reflecting their role in protecting internal organs.
Psittacosaurus mongoliensis үлэг гүрвэлийн мөч болон хавтгай ясны гистологийн судалгааны үр дүнгээ
On some early Serbi-Mongolic loanwords in Jurchen-Manchu
This paper is a significantly abbreviated version of a presentation delivered by the author in Mongolian at the Mongolian Academy of Sciences on December 27-28, 2021. In this article, the author discusses some examples of the deep and profound Serbi-Mongolic influences on the Jurchen-Manchu language. This article briefly addresses the following historical layers of Serbi-Mongolic loanwords in Jurchen Manchu: loanwords from the Shirwi language into Archaic Jurchen; Kitan loanwords in Old Jurchen; and Old Mongol as well as Middle Mongol loanwords in Jurchen.
Эртний сяньбэй-монгол төрлийн хэлнүүдээс зүрчид-манж хэлэнд орсон зарим үгийн тухайд
Зохиогч бээр энэхүү өгүүлэлдээ ном болон бусад судалгааныхаа зарим үр дүнг хураангуйлан оруулсан бөгөөд ШУА-ийн ХЗХ байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлаар 2021 оны 12 дугаар сарын 27-28-ны өдөрт хэлэлцүүлж, одоо өгүүллийн хэлбэрээр уншигч танд хүргэж байна. Зохиогч энэхүү өгүүлэлдээ урт удаан түүхэн хугацаанд сяньбэй-монгол төрлийн хүмүүсийн хэл соёлын гүн нөлөөнд орсон зүрчид-манж хэл соёлын тухай хэлэлцүүлсэн болно. Сяньбэй-монгол төрлийн хэлнүүдээс зүрчид-манж хэлэнд ормол үгсийг энэхүү өгүүлэлд дараах түүхэн давхаргаар авч үзсэн болно. Үүнд, сэрби хэлнээс эртний зүрчид хэлний угтал үеийн хэлэнд орсон үгс; эртний зүрчид хэлэнд орсон хятан хэлний үгс; эртний монгол болон дундад үеийн монгол хэлнээс эртний зүрчид хэлэнд орсон үгс.
Түлхүүр үг: сяньбэй, сяньбэй-монгол хэлний овог, зүрчид-манж хэл, манж-түнгүс төрлийн хэлнүүд, хятан буюу кидан хэл, ормол үгс, түүхэн хэл шинжлэ
Origins of the alveolar stop -d as coda in mongolic
It is a well-known feature of Mongolic languages, that the voiceless, aspirated alveolar stop -th was not allowed as coda in the earlier times, even Middle Mongolian reflects a stage, where a vowel was pronounced after this consonant, which can be inferred from sources that demonstrably reflect the pronunciation of that time
On the typology of Mongolian antonymous idioms
Монгол хэлний эсрэг утгат тогтвортой хэллэгийн хэв шинжийн тухай асуудалд
Хураангуй. Монгол хэлний хэлцийн судалгаа улам нарийсаж байгаа бөгөөд түүний ойролцоо, эсрэг утгын цогц судалгаа бол эзнээ хүлээж байгаа сэдэв юм. Энэ илтгэлд монгол хэлний тогтвортой хэллэгийн эсрэгцэх чанар болон үүнд эсрэг үг, хэллэгийн үүрэг, эсрэг утгат зэргэд, эсрэг утга, далд утга, давхар санаа зэргийг монгол хэлэнд хэрхэн илэрхийлэхийг хэлний жишээ баримтаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. Мөн эдгээрийн соёл, нийгмийн ойлголтын онцлогийг гаргахыг хичээнэ.
Түлхүүр үг. Эсрэг утга, эсрэг утгат үг, эсрэг утгат хэллэг, эсрэг утгат хэлц, эсрэг утгат өгүүлбэр, эсрэг утгат зэргэд, хэлний нэгжийн эсрэгцэл
Tibetan didactic literature by the Mongolians: ideology and effects
The article provides an analysis of the Tibetan religious didactic literature of Mongolia. Using the example of a number of works, the author notes that in Mongolia, in didactic literature, in order to convey the content of Buddhist teachings to ordinary lay people who do not have a religious education, folklore stories and narratives were used, images of everyday life and customs of the Mongolian people were added, thereby creating an accessible for understanding a teaching that will spread among the masses and become the norm to be accepted and followed in life.
Монголчуудын төвөд хэлт сургаалын зохиол: Үзэл санаа, үр нөлөө
Сургаалын зохиолыг хэнээс хэнд хандаж сургаснаар нь хаанаас ард иргэддээ, улсын багш, хааны багшаас төрийн эзэн хаан, хан хөвгүүдэд, шашны ихэс дээдэс лам нараас шашин номынхоо шавь, хуврагуудад, эсвэл ард иргэдэд сануулга болгосон юм уу, багшаас шавьд захисан, эсвээс бичгийн мэргэдээс нийт ард олонд хандсан хэмээн олон ангилж болно. Сургаалын зохиол нь хүний аж төрөх ёс, ёс суртахуун, зан үйл, ажил үйлдэлд нь заан сургасан, зөвлөсөн утга агуулгатай, ихэнхдээ хүний өдөр тутмын ахуй амьдралын алдаа, оноотой бодит байдалд тулгуурлан зөв аж төрөхөд нь хэрэгтэй санаж сэрэх үгийг эсрэг тэсрэг шинжүүдийг зэрэгцүүлэн тавьж, харьцуулал харшууллын аргаар, цөөн үгээр гүнзгий санаа илэрхийлэн, шүлэглэсэн болон хосолмол хэлбэрээр бичигдсэн байдаг. Монгол лам нарын сүнбүм зохиолд төвөд хэлээр бичсэн сургаалын зохиол үлэмжхэн байна. Хэн нэгний сүнсүмд ороогүй, зохиогч нь тодорхойгүй боловч ард түмний дунд гар дамжин уншигдсаар, хуулбарлан түгээсэн сургаалын зохиолууд ч олон бий Сургаалын зохиол нь сэдвийн хувьд өргөн, үг хэл уран, утга гүн байхын зэрэгцээ аливаа сайн муу явдлыг хүнд танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой тул хуучин цагт шинэ тутам бичиг үсэг сурч буй хүмүүст зориуд уншиж судлуулдаг уламжлалтай байв.
Түлхүүр үгс: монголчуудын төвөд хэлт утга зохиол, сургаалын зохиол, үзэл сана
Prayer and Worship of the Local Deity of Galba Mountain: Openingth Gate of Tranquility - A Textological and Compositional Study of Noyon Khutugtu Danzanravjaa’s Tibetan Works
The research of the source of the text “Sacrifice prayer of the Savdag (shivdag) of the Galbа territory opens the door to happiness” written in the tibeten language of the 19th century enlightener, poet Danzanravjaa, the content and artistic features of the text, the historical conditions that led to the writing of the text, the nobleman worshiped the Galb mountain. It is a study that clarified the importance of religion and culture, which dedicated many beautiful songs, poems and prayers to him, from the point of view of biographical studies and reports.
Ноён хутагт Данзанравжаагийн төвөд хэлээр бичсэн “Галбын орны шивдагийн тахил залбирал буман жаргалангийн үүдийг нээгч” зохиолын эх бичиг, туурвил зүйн судалгаа
Хураангуй: XIX зууны соён гэгээрүүлэгч, Говийн ноён хутагт Данзанравжаагийн төвөд хэлээр бичсэн “Галбын орны шивдагийн тахил залбирал буман жаргалангийн үүдийг нээгч” зохиолын сурвалжийн судалгаа, зохиолын агуулга уран сайхны онцлог, уг зохиолыг бичих болсон түүхэн нөхцөл, хутагт бээр Галбын уулыг тахин шүтэж түүнд олон сайхан дуу шүлэг, тахил залбирлыг зориулж ирсэн шашин соёлын учир холбогдлыг намтар судлалын болон сурвалж бичгийн үүднээс тодруулан үзсэн судалгаа юм.
Түлхүүр үг: Данзанравжаа, Буман жаргалан, Галбын уул, савдаг шивдаг, төвөд хэлт уран зохио
Analysis of narrative text “wooden chess with the blue elder icon”
The article analyzes and defines the genre of the narrative text “Wooden chess with the blue elder icon” which is directly related to the 100-station folk chess of the ancient Mongols. It was inherited among the descendants of the Uriankhans in the Daichin Zasag Hoshuu of Zasagt Khan Province. In this unique story, before the creation of land and water, the Sun created the Earth by transporting dirt from Bumba’s land and the Moon sacrificed water from the land of the Gods and created the four oceans by sending rain, and the Sun and the Moon brought water from Zuidelgui land and dispersed it into the sky where it manifested as rain that created the four oceans, the Sun and Moon swore an oath in front of the Heavens at the feast of Khurmast that they would become the Lord of the Earth, where the sun would protect the earth in the day and the moon would in the night so that the Mother Earth was living in peace for nine billion years, a period called the feast, then suddenly from a distant foreign continent demons invaded to seize the Earth in a period known as the ruin, The Heavens intervened in the war as mankind, the sun, and moon were on the brink of defeat, expelling the demons from the Earth, from there, to retain the knowledge of the war with the demons, the Sun, Moon, and the Heavans created chess. For this reason there are white and black sides to chess to develop man’s intelligence. From this we conclude that “Wooden chess with the blue elder icon” is not a heroic epic but rather a myth where the power of the Heavens are greater than that of mankinds. The first three chapters of this story are related to the mythology of the origin of the world, while the last three chapters are the mythological version of the origin chess.
“Хөх өвгөн сахиустай хөл модон шатрын тууль” хэмээх аман бичвэрийг шинжлэх нь
Хураангуй: Тус өгүүлэлд хуучин “Засагт хан аймгийн Дайчин засгийн хошууны урианхануудын үр хойчсын дунд өвлөгдөж ирсэн эртний монголчуудын аравтын системийг санагдуулам 100 буудалт шатартай шууд холбогдох “Хөх өвгөн сахиустай хөл модон шатрын тууль” хэмээх шинэхэн олдоод буй аман зохиолын жишээг задлан шинжилж, төрөл зүйлийг судлан тогтоохыг зорьсон болно. Тус өвөрмөц туурвилд газар ус үүсэхийн өмнө Наран Бумбын орноос шороо атган авч газар дэлхийг бүтээсэн тухай, Саран зүйдэлгүй орноос усыг завьяалан дээжилж, хур бороо оруулснаар дөрвөн далайг бүтээсэн тухай, Хурмастын найр дээр Тэнгэр нарын өмнө Наран Саран хоёр тангараг тавин, энэ газар дэлхийн эзэн сахиул болсон тухай, эх болсон газар ерэн дүнчүүр насыг хурааж энх амгалан оршиж байтал харь тивийн хий барам халдан эзэлсэн муу цаг ирсэн тухай, Тэнгэр нар харь тивийн муу бармуудыг хөөж газар дэлхийг аварсан тухай, мангас дайсны аюулыг мартахгүй санаж байг гэж тэнгэр эрхсээс шатар бүтээж өгсөн тухай, монгол шатрын жаягийн тухай, шатрын андгай тангаргийн тухай өгүүлж байна. Бидний үзэхээр энэхүү “Хөх өвгөн сахиустай хөл модон шатрын тууль”-ийн эхний гурван бүлэг нь ертөнцийн үүслийн домог зүйтэй холбогдож байгаа бол сүүлийн гурван бүлэг нь шатар үүссэн тухай соёлын үүслийн домог зүйн жишээ мөн байна.
Түлхүүр үг: Монгол аман зохиол, миф-эртний домог, баатарлаг туульс, шата
The Connection Between the Shinjang Oirat Magical Tale “The boy took wife from a wolf” and the Wolf totem
The Oirat magical tale “The boy took a wife from wolf” from Shinjang has evolved from the mythic motif of a human marrying a non-human being and has merged with other folktale motifs, becoming a composite tale. In tracing its origins and developmental process, the study first conducts a detailed analysis of motifs from myths that explain the origins of Mongolic and Turkic-speaking ethnic groups. Then, a structural analysis of different versions of “The boy took a wife from wolf” within Shinjang Oirat magical tales is conducted. The findings illustrate that while the original motif of a human marrying a non-human being remained central, over time the tale lost its mythological essence and transformed into an ordinary folktale.
Шинжааны “Чоноос эхнэр авсан хөвүүн” гэх шидэт үлгэр чоно тотемтой холбогдох нь
Хураангуй: Шинжааны өөлдийн шидэт үлгэр дэх “Чоноос эхнэр авсан хөвүүн” гэдэг үлгэр нь хүн хийгээд ондоо төрөлтөн урагласан домгийн мотивоо улиран хөгжиж, бусад үлгэрийн мотивтой нийлж нийлмэл үлгэр болсон байна. Үүний үндэс сурвалж ба улирсан явцыг хайн сүвэгчлэхэд юуны урьд монгол, түрэг хэлтний овог угсаатны үүсэл гарлыг тайлбарласан домгуудын мотивоос гардан шинжилнэ. Дараа нь Шинжааны өөлдийн шидэт үлгэр дэх “Чоноос эхнэр авсан хөвүүн” гэдэг үлгэрийн хувилбаруудад хэв шинжийн задлан шинжилгээ хийж хүн ондоо төрөлтөнтэй урагласан домгийн мотив нь гол байснаа үргэлжилж угийн онцлогоо алдан явган үлгэрийн шинжтэй болсныг харуулна.
Түлхүүр үг: шидэт үлгэр, хэв шинж, домгийн мотив, онцлог, явган үлгэр, чоноос эхнэр авах, хувилба
The characteristics of riddle related to the food culture of the Mongols
This article highlights the unique artistic imagery found in riddles based on the five exquisite traditional foods and beverages that are an integral part of Mongolian culture. The knowledge and experience gained from understanding the distinctive aspects of Mongolian food culture are reflected in the depiction of folk riddles. Through the art of words, Mongolians have passed this knowledge down to their children, teaching and preparing them for everyday life. In this type of riddle, the five types of livestock and their body parts are metaphorically represented and vividly illustrated, reflecting the activities, customs, and mindset of herders. Examples demonstrate how these riddles serve as an expression of nomadic life. Word-based arts, including riddles, are a classic example of Mongolian folk wisdom. They preserve and transmit practical knowledge about daily life and livestock identification across generations, ensuring that future generations understand and embrace their cultural heritage.
Монголчуудын идээ ундааны соёлд холбогдох оньсогын уран дүрслэлийн онцлог
Хураангуй: Энэхүү өгүүлэлд монголчуудын соёлын нэгэн хэсэг болсон таван тансаг идээ ундаагаар бүтсэн оньсогын уран дүрслэлийн онцлогийг тодруулав. Монголчуудын идээн ундааны соёлын онцлогийг таньж мэдсэн арга, туршлага нь монгол ардын оньсогын дүрслэлд тусгалаа олжээ. Үүнийгээ үгийн урлагаар дамжуулан үр хүүхдэдээ заан сургаж, ахуй амьдралд бэлтгэж үлгэрлэн сургаж иржээ. Энэ чиглэлийн оньсогод таван хошуу мал, түүний эд эрхтэнтэй адилтаж, амьдчилан дүрсэлсэн нь малчин хүний үйл ажиллагаа, ёс заншил сэтгэлгээний илрэл болж байгааг жишээгээр харуулсан болно.
Түлхүүр үг: цагаан идээ, бор идээ, шар идээ, ногоон идээ, улаан идээ, адилтгал, зүйрлэл, хүншүүлэл, амьдчилал, дүр дүрслэ