Mongolia Journals Online
Not a member yet
    3455 research outputs found

    Монгол орны шүхэртэн овгийн ургамлын тархацын шинэ нутгууд

    No full text
    Монгол орны Шүхэртэн (Apiaceae) овгийн ургамлын зүйл бүрийн тархацын бүх мэдээллийг дараах эх сурвалжуудаас бүрдүүлэн боловсруулалтыг хийв. Үүнд 1рт: бидний сүүлийн 20 жилийн хугацаанд цуглуулсан цуглуулгын мэдээлэл; 2-рт: ALTB, E, GAT, GFW, HAL, INM, K, LE, MW, MEL, NS, OSBU, PL, UBA, UBU болон US зэрэг 16 гербарийн сангийн мэдээлэл; 3рт: iNaturalist платформ дээрх Монгол орны Шүхэртэн овгийн ургамлын тархацын мэдээлэл; 4рт: GBIF платформ дээрх Монгол орны Шүхэртэн овгийн ургамлын тархацын мэдээлэл буюу нийтдээ тус овгийн ургамлын тархацын 4786 цэгүүдийн мэдээллийг цуглуулсан болно. Эдгээрээс тархацын 2160 цэг нь Монгол улсын Гербарийн сан (UBA, UBU)-д хадгалагдаж байн

    The United Kingdom’s Indo-Pacific policy and Mongolia

    No full text
    The study of Britain’s current foreign policy is greatly influenced by the country’s rich imperial and colonial history, historical position, and traditional policies. Britain’s foreign policy stands out from other countries because it has ruled over many colonies from every continent, including Asia, Africa, America, even Europe and still has not lost its influence on those countries.How Brexit has affected the foreign policy of a great power that has been implementing its policy globally from the position of a colonialist throughout its history, how Britain is adapting to the many challenges that are taking place in the world today, and what policy direction it is shifting to must draw Mongolia’s attention as Britain is one of our third-neighbor countries which was the first to establish diplomatic relations from Europe. This article aims to explore how Britain’s foreign policy has changed since Brexit and why it has become more focused on the Indo-Pacific, and to specifically study how Indo-Pacific policy of Britain reflects on its policy towards Mongolia. Энэтхэг-Номхон далайд явуулж буй Британийн гадаад бодлого ба Монгол Улс Хураангуй: Британийн өнөөгийн гадаад бодлогыг судлахад эзэнт гүрнийх нь үеэс улбаатай баялаг түүх, түүхэн байр суурь, уламжлалт бодлогыг нь зайлшгүй авч үзэх шаардлагатай болдог. Ази, Африк, Америк, Австрали, цаашилбал бүр Европ тивд ч олон улс орон, газар нутгийг захирч явсан, өдгөө ч колоничилж байсан зарим газартаа нөлөөгөө хадгалсаар байгаа бөгөөд өөрийн хүрээлэлдээ нягт холбоотой ажилласаар буй зэргээрээ Британийн гадаад бодлого их гүрний шинжийг агуулсаар байдаг өвөрмөц онцлогтой. Колоничлогчийн байр сууринаас дэлхийн хэмжээний бодлого тодорхойлж, түүнээ урт хугацаанд хэрэгжүүлж чадсан Британийн гадаад бодлогод БРЕКСИТ хэрхэн нөлөөлөв, өнөөгийн олон улсын харилцаанд илэрч буй сорилт бэрхшээлд Британи хэрхэн дасан зохицож, гадаад бодлогынхоо аль чиглэлд ямар бодлогын шилжилт хийж байна гэдэг нь манай улсын анхаарлын төвд байх нэг чухал асуудал мөн бөгөөд үүний учир шалтгаан нь Британи бол Европоос Монгол Улстай анхлан дипломат харилцаа тогтоосон улс мөний дээр манай гуравдагч хөршийн бодлогын чухал нэгэн субъект болоход оршино. Энэхүү өгүүлэлд БРЕКСИТ-ээс хойш Британийн гадаад бодлогод ямар өөрчлөлт гарсан, яагаад тус улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт илүүтэй анхаарч, идэвхийлэн ажиллах болсон хийгээд энэхүү бодлого нь Монгол Улсад хэрхэн илэрч байна гэдгийг тусгайлан судалж, санал дүгнэлт гаргахыг зорив. Түлхүүр үгс: Британийн гадаад бодлого, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, Олон улсын хөгжлийн стратеги, Монгол-Британийн харилца

    Toward to studying the Mongolian informal employment

    No full text
    The informal employment is Mongolia had appeared since collapse of the socialist system. The article aimed to outline the the concept, observe the studies in area of informal employment in Mongolia and present the results of the sociological survey conducted in 2022-2023 among 1002 informal employers in 5 provinces and capital Ulaanbaatar.  The theory of Zigmant Bauman and Robert Reich are referred as theoretical background. However, the data obtained during the fieldwork suggest about more diversities of informal employments in Mongolian.    Монгол дахь албан бус хөдөлмөр эрхлэлтийг судлахуй Хураангуй: Албан бус хөдөлмөр эрхлэлт нь социалист систем задран унаснаас хойш Монгол Улсад бий болсон. Уг өгүүлэл нь Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийгдсэн судалгааг тоймлон 2022-2023 онд 5 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 1002 албан бус ажил олгогчдын дунд явуулсан социологийн судалгааны үр дүнг танилцуулах зорилготой юм. Тус судалгаад Зигмант Бауман, Роберт Рейх нарын онолыг онолын суурь болов. Гэсэн хэдий ч хээрийн судалгааны явцад олж авсан тоо баримтаас харахад Монголын албан бус хөдөлмөр эрхлэлт илүү олон янз байгааг харуулж байна. Түлхүүр үгс: албан бус, хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт, салбар, албан бусын тодорхойлол

    Cyrillic Mongolian-to-traditional Mongolian conversion method based on the transformer

    Get PDF
     Cyrillic Mongolian and Traditional Mongolian are primarily utilized in Mongolia and China. The task of converting Cyrillic Mongolian to Traditional Mongolian (C2T) plays a vital role in facilitating language communication between compatriots of both nations and holds significant importance in the scientific, economic, and cultural domains of both countries. Mongolian words consist of stems and suffixes, resulting in an extensive Mongolian vocabulary that includes a multitude of Out-of-vocabulary (OOV) words. The conversion of OOV words cannot be effectively addressed solely through the use of rules and dictionaries. Hence, this paper presents a Transformer based approach for Cyrillic Mongolian to Traditional Mongolian conversion. Experimental results demonstrate a 5.72% reduction in word error rate (WER) compared to the joint sequence approach

    Research on New Words from a Sociolinguistic Point of View

    Get PDF
    New words can only be formed within the framework of a language’s existing vocabulary. The lifespan of new words varies. For example, in the early 1990s, terms like “траншейны хүүхдүүд,” “пейжер,” “уймраа ногоон,” “цэцэг түүх,” “гэзэг сүлжих,” and “ганзагын наймаачин” gradually fell out of use and are no longer in common usage today.These changes in vocabulary are reflected in widely distributed daily newspapers, which cover various genres of writing. From a sociolinguistic perspective, the new vocabulary appearing in these newspapers can be studied to understand the usage and status of new words. This makes newspapers a valuable research tool for examining the enrichment of word meanings and the formation of new words in society.In this context, we created an electronic database containing the vocabulary from newspaper issues sampled from daily newspapers published in Mongolia. Using this database, we calculated the total number of words and their frequency.This article presents the results of research on new words in the state’s discourse from a sociolinguistic perspective. The emergence of new words is important not only for the language but also for understanding societal progress, as well as developments in science and technology. Нийгэм, улс төрийн салбарын үг хэллэгийн давтамж, шинэ үгийг нийгэм хэл шинжлэлийн үүднээс судалсан нь Хураангуй: Шинэ үг хэллэг үүсэхдээ тэр хэлнийхээ үгийн сан хөгжин баяжих арга замаас гадуур үүсэх боломжгүй юм. Шинэ үг хэллэгийн шинэ байх хугацаа нь харилцан адилгүй бөгөөд найруулгын төрлүүдээс сонины найруулга нь үгийн сангийн өөрчлөлт хувьслыг өргөнөөр тусгаж байдаг тул өдөр тутмын сонины үгийн санд илэрсэн шинэ үг хэллэгийг нийгэм хэл шинжлэлийн үүднээс судалж, түүний хэрэглээний байдал, шинэ үгийн утгын баяжилт, нийгэмд шинэ үг үүсэх нөхцөл байдлыг судлах нь чухал юм. Иймээс Монгол Улсын өдөр тутмын сонин хэвлэлээс “Өдрийн сонин” сонины 2018.01.03, 2019.01.03, 2020.01.03-ны өдрийн гурван дугаараар цахим сан үүсгэв. Улмаар байгуулсан цахим сандаа тулгуурлан, улс төрийн салбарт үүссэн шинэ үгсийг түүвэрлэн, судалгааны сан бүрдүүлж, шинэ үгийн нийт тоо, давтамжийг тооцоолсны зэрэгцээ, шинэ үг хэллэгийг нийгэм хэл шинжлэлийн үүднээс судалсан судалгааны үр дүнгээ энэхүү өгүүллээр танилцуулахыг зорив. Түлхүүр үг: шинэ үг хэллэг, нийгэм хэл шинжлэл, цахим сан, үгийн давтамж, сонины үг хэллэг

    The problem of translating the meaning of Russian conditional verbs into Mongolian: (On the example of translating Sholokhov M.’s story “The Fate of Man”)

    No full text
    One of the many topics which cause considerable difficulties for Mongolian students studying Russian is the Conditional Verbs and their translation. Therefore, in this article we will discuss the formation, function, and features of the use of Russian Conditional Verbs, as well as how to translate them into Mongolian. As example of how to translate is taken from the famous story “The Fate of Man” by the famous Russian – Soviet writer and Nobel Laureate Sholokhov M., translated by the leading Mongolian scholar and renowned translator of the XX century, one of the founders of our country’s modern literature, State Laureate Rinchin Byamba. The main result of this article: provide detailed information from master and doctoral level courses on Russian Conditional Verbs, discuss the different positions of scholars, report on the difficulties. Mongolian students face this topic, and present classic case studies translated into Mongolian. Орос хэлний нөхцөлт үйл (деепричастие), түүний утгыг монгол хэлэнд буулгах тухай асуудалд Хураангуй: Орос хэл үзэж буй монгол оюутан суралцагчдад нэлээд бэрхшээл учруулдаг олон сэдэв байдгийн нэг нь нөхцөлт үйл, түүний орчуулга юм. Иймд орос хэлний нөхцөлт үйл үгийн үүрэг, хэрэглээний онцлог хийгээд түүнийг монгол хэлэнд хэрхэн орчуулах талаар энэхүү өгүүлэлд товч багцлан харуулахыг зорив. Хэрхэн орчуулах тухай жишээ баримтыг нэрт эрдэмтэн, орчуулагч, Төрийн соёрхолт Бямбын Ринчиний орчуулсан орос-зөвлөлтийн нэрт зохиолч, Нобелийн шагналт М.Шолоховын “Хүний хувь заяа” өгүүллэгээс авсан болно. Орос хэлний нөхцөлт үйл үгийн тухайд магистрантур, докторантурын түвшний сургалтаас хальсан дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эрдэмтэн судлаачдын зөрүүтэй байр суурийн талаар өгүүлэн, энэ сэдвийг судлах явцад монгол суралцагчдад ямар бэрхшээл тулгардаг талаар мэдээлж, монгол хэлэнд орчуулсан сонгодог жишээ баримттай танилцуулсан нь энэхүү өгүүллийн гол үр дүн хэмээн үзэж байна. Түлхүүр үг: төгс ба төгс бус байдал, нийцэл болон дүйцлийн зарчим, үндэсний онцло

    Study on the application of media technology and media art

    Get PDF
    This study aims to clarify how augmented reality (AR) technology was used in the live broadcast of the opening game of the National Festival and how effective it was. The opening ceremony of the Mongolian national festival “Naadam” (2023) on the theme of “Unity alone Mongolia” which includes “Hymn of Eternal Unity”, “The Great Epic”, “Time of Great Mongolia’s Fate”, “Three Generations Nomad”, “Altan Teshvi’s Melody”, “Mongolia of the World”. It has six parts, and how the design and processing of AR visualization of the information displayed on the screen with the meaning of these have been enriched. This study will increase the interest of artists, researchers and designers in using a wider range of innovative AR applications to create digital art experiences. Медиа технологи, медиа урлагийн хэрэглээний судалгаа Хураангуй: Энэхүү судалгаа нь үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын шууд дамжуулалтад медиа технологийн төрөл болох баяжуулсан бодит байдлын (augmented reality- AR) технологийг хэрхэн ашигласан, ямар үр дүнтэй болсныг тодруулах зорилготой. “Эв нэгдлийн тусгаар Монгол” сэдэвт нээлтийн тоглолт (2023 он) нь “Эв мөнхийн дуулал”, “Их хөлгөн туульс”, “Их Монголын заяан цаг”, ”Гурван цагийн нүүдэл”, “Алтан тэвшийн хөг аялгуу”, “Дэлхийн Монгол” гэсэн зургаан хэсэгтэй бөгөөд эдгээрийн утга агуулгатай дэлгэцээр гаргах мэдээллийн AR дүрслэлийн дизайн, боловсруулалт хэрхэн уялдан баяжуулсныг тодрууллаа. Энэ нь уран бүтээлчид, судлаачид болон дизайнеруудыг дижитал урлагийн туршлагыг бий болгохын тулд илүү өргөн хүрээний шинэлэг AR программуудыг ашиглах сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Түлхүүр үгс: медиа дизайн, наадам, баяжуулсан бодит байдал (augmented reality- AR

    Pass description technique (On the example of Mongolian horse description)

    Get PDF
    There is a need to describe Mongolian livestock and other animals in movies, computer graphics, SD games and Meta version as modern world art. The Pass Description Technique is the study of object description in the cross-science intersection in the way of correct average animal silhouette determining, finding animal character points on the silhouette and drawing real animal figure. We used the research article “Mongolian horse average characteristics description” written in 2023 by us to explain this technique. Description steps of Mongolian riding horse average characteristics were considered in this article in detail. The average characteristics of nine different race horses were determined as a successful experiment optimization using this technique getting an ideal description. We consider this technique gives possibility to determine description characteristics of the endangered animal. Өртөөлөн дүрслэх аргачлал(Монгол морины дүрслэх жишээн дээр) Хураангуй: Орчин үеийн дэлхийн урлаг болох кино, компьютер график, 3D тоглоом, метаверс орчинд монгол мал, амьтны дүр, төрхийг үнэн зөвөөр дүрслэх шаардлага буй болжээ. “Өртөөлөн дүрслэх аргачлал” нь шинжлэх ухааны олон салбарын уулзвар, заагаар дүрслэлийг өртөөлөн судалж, ямарваа амьтны дүрслэлийн дундаж төрхийг үнэн зөв тодорхойлох, дүрслэлийн силуэт дээр характерын цэгүүдийг тодорхойлон, галбирыг дүрслэх аргачлал юм. Бид бүхэн энэхүү аргачлалаа тайлбарлахын тулд жишээ болгон “Монгол морины дундаж төрхийг тодорхойлон, зурж дүрслэх аргачлал” эрдэм шинжилгээний өгүүллээ ашигласан. Уналга эдэлгээний монгол морины дундаж төрхийг хэрхэн тодорхойлсон, мөн яаж дүрсэлсэн талаар дэлгэрэнгүй орууллаа. Яг энэ аргаараа оптимизаци нь хэрхэн амжилттай болсон талаар хурдан морины есөн шинжийн (хүлгийн шинж) дундаж төрхийг тодорхойлсон. Энэ туршилт ч амжилтай болж дүрслэгдсэн. Цаашид устаж үгүй болсон ховор амьтдын төрхийг тодруулан дүрслэх боломж байна гэж үзлээ. Түлхүүр үгс: сегментчлэн нэгтгэх, дүгнэх, харьцуулан дүрслэн бүтээх, монгол мор

    Analyzing the affliction Meaning in the Symbol of the Ritual of children’s purify

    Get PDF
    A ritual is a social model intertwined with human life, practices, and customs, creating a framework for human actions that have shaped cultural heritage through ancient rituals. These rituals have been a central focus of research across various social sciences and humanities, including cultural studies, psychology, religious studies, ethnology, anthropology, and sociology.Traditional rituals specifically related to children form a significant part of Mongolian customs, passed down through centuries. They embody profound symbolic meanings, such as safeguarding children from potential dangers, illnesses, and hardships while bestowing blessings for health and longevity. This article explores the symbolic aspects of rituals associated with children, with a focus on the ritual of purifying, using ethnographic field research to examine the nature of affliction embedded in these symbolic actions.In ritual studies, concepts like “affliction”, introduced by researcher such as V.Gennep, V.Turner, and C.Bell, involve analyzing actions undertaken in response to fear, suffering, conflict, or struggle. This concept helps deepen our understanding of social and cultural transformations, people’s mentality, and the main characteristics of rituals in a given community Хүүхэд ширгэлэх зан үйлийн бэлгэдэл дэх аффликяцийн утгыг шинжлэх нь Хураангуй: Зан үйл (ritual) нь хүний аж амьдралтай уялдан хэвшиж тогтсон заншил, түүнтэй холбогдох аливаа хүмүүний үйл, нийгмийн загвар бөгөөд эртний олон зан үйл хүн төрөлхтний соёлын өвийг бүрдүүлж байна. Зан үйл нь соёл судлал, сэтгэл судлал, шашин судлал, угсаатны зүй, антропологи, социологи зэрэг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны судалгааны анхаарлын төвд байсаар ирсэн. Ялангуяа хүүхдэд холбогдох уламжлалт зан үйл нь монгол зан заншлын томоохон хэсэг бөгөөд хүүхдийг аливаа аюул, өвчин зовлонгоос хамгаалах, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөсөн гүн утга бэлгэдлийг өөртөө шингээсэн байдаг. Бид энэхүү өгүүлэлд хүүхдэд холбогдох зан үйл тэр дундаа хүүхэд ширгэлэх зан үйлийн бэлгэдлийг угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан судалж, түүний бэлгэдэл дэх аффликяцийн мөн чанарыг судлан тодруулахыг оролдлоо. Зан үйл судлалд В.Женнеп, В.Түрнер, К.Белл зэрэг эрдэмтдийн дэвшүүлсэн аффликяци хэмээх ойлголт буюу хүний оршихуй дахь аливаа айдас, зовлон зүдгүүр, зөрчил, тэмцлийн үед хийж буй үйлдлийн мөн чанарыг шинжлэх нь нийгэм, соёлын өөрчлөлт, ард түмний оюун санаа, зан үйлийн онцлогийг гүн гүнзгий ойлгоход дөхөм болно гэж үзэж байна. Түлхүүр үгс: зан үйл судлал, аффликяци, уламжлал, бэлгэдэл, ширгийн хэрэглэгдэхүүн, лиминал, зан үйлийн мөн чана

    Impact of double insurance activities on the output of ordinary insurance companies

    Get PDF
    Reinsurance is a risk management tool for conventional insurance companies that reduces their liquidity and solvency risk by transferring significant exposures. For the general insurance industry in Mongolia, about 33% of the total premium income is transferred to reinsurance every year, which reduces the risk on the one hand, but on the other hand, it incurs significant costs. This study describes the impact of reinsurance on the output of conventional insurance companies in Mongolia. Давхар даатгалын үйл ажиллагаа ердийн даатгалын компанийн гарцад үзүүлэх нөлөөлөл Давхар даатгал нь ердийн даатгалын компаниудын хувьд томоохон эрсдэлээ шилжүүлэн хөрвөх чадвар болон төлбөрийн чадварын эрсдэлээ бууруулж буй эрсдэлийн удирдлагын хэрэгсэл юм. Монголын ердийн даатгалын салбарын хувьд жил бүр нийт хураамжийн орлогын 33 орчим хувийг давхар даатгалд шилжүүлдэг бөгөөд энэ нь нэг талаасаа эрсдэлээ бууруулж байгаа боловч нөгөө талаасаа томоохон зардал гаргаж байгаа тул Монголын ердийн даатгалын компаниудын гарцад давхар даатгал нь хэрхэн нөлөөлж байгаа нөлөөллийг  энэхүү судалгаагаар тодорхойлсон болно. Түлхүүр үг: давхар даатгал, ашигт ажиллагаа, нийт хөрөнгө, андеррайтингийн эрсдэл, эрсдэлийн удирдлага, хөрвөх чадвар, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, панел өгөгдө

    1,635

    full texts

    3,455

    metadata records
    Updated in last 30 days.
    Mongolia Journals Online
    Access Repository Dashboard
    Do you manage Open Research Online? Become a CORE Member to access insider analytics, issue reports and manage access to outputs from your repository in the CORE Repository Dashboard! 👇