Mongolia Journals Online
Not a member yet
3455 research outputs found
Sort by
Investigation of the solid-state [2+2] photodimerization of trans-4-(trifluoromethyl) cinnamic acid via thermogravimetry
Compared to spectroscopic methods, thermal methods are rarely used investigate the kinetics of the reactions in the solid state because temperature influences reaction rates and can trigger reverse reactions. However, if the photoreaction is thermally irreversible, it is possible to determine reaction kinetics via thermal methods effectively. In this work, we investigated the solid-state [2+2] photodimerization of trans-4-(trifluoromethyl) cinnamic acid (a derivative of trans-cinnamic acid) using thermogravimetric analysis. The photodimerization product 4,4\u27-ditrifluoromethyl truxinic acid, containing a cyclobutane ring, decomposes at a higher temperature than the reactant trans-4-(trifluoromethyl) cinnamic acid, enabling the determination of conversion progress by thermogravimetric analysis. The photodimerization kinetics in the solid state was found to follow the JMAK model and the corresponding kinetic parameters were determined.
Транс-4-(трифлуорометил) фенилпропионы хүчлийн хатуу төлөвийн [2+2] фотодимержих урвалын термогравиметрийн судалгаа
Гэрлийн нөлөөнд хатуу төлөвт явагддаг урвалын кинетикийн судалгаанд дулааны аргуудаас илүүтэйгээр спектроскопын аргуудыг ашигладаг. Энэ нь температур урвалын хурдад хүчтэй нөлөөлөхөөс гадна зарим тохиолдолд эргэх урвалыг өдөөдөгтэй холбоотой юм. Гэвч дулааны нөлөөнд эргэх урвалд ордоггүй фотохимийн урвалын кинетикийг дулааны аргуудаар судлах боломжтой. Тиймээс бид энэ ажлаар транс-фенилпропионы хүчлийн уламжлал болох транс-4- трифлуорометил фенилпропионы хүчлийн хатуу төлөвийн [2+2] фотодимержих урвалыг термогравиметрийн аргаар судлав. Транс-4-трифлуорометил фенилпропионий хүчлийн фотодимержих урвалын бүтээгдэхүүн циклобутан цагираг бүхий нэгдэл 4,4’-дитрифлуорометил труксиник хүчил нь эх бодисоосоо өндөр температурт задардаг учир фотодимержих урвалын гарцыг термогравиметрийн аргаар тодорхойлох боломжтой болсон. Улмаар транс-4-трифлуорометил фенилпропионий хүчлийн фотодимержих урвал нь JMAK кинетик зүй тогтлын дагуу явагддаг болохыг тогтоож холбогдох кинетик параметрүүдийг тодорхойлов.
Түлхүүр үг: термогравиметр, хатуу төлөв, фотохими, фотодимеризац
The Effects of Qinggan-27 Recipe on Nonalcoholic Steatohepatitis Induced by High-fat Diet in Rats
Objective: The Qinggan-27 (QG-27) recipe is a traditional Mongolian medicine believed to improve liver function during Non-alcoholic steatohepatitis (NASH). We developed fatty liver models in rats by intragastric administration of a high-fat diet (HFD) to investigate the effects of the QG-27 recipe on the NASH model through the expression of PGC-1 α and UCP-2. Methods: Wister rats were fed with specially prepared HFD to create a pathological model for 6 weeks. After successful modeling, the patient was treated with QG-27 twice daily with intragastric administration of QG-27 at 150 mg/kg, 300 mg/kg, and 600 mg/kg, respectively, for 21 days. Biochemical, histopathological, and immunohistochemical analyses were conducted to evaluate the effect of QG-27 treatment. Results: Levels of AST, ALT, LDL-C, TG, and TC were significantly decreased, and HDL-C was increased in the intermediate dose of the QG-27 group compared to the control group (p<0.05). Immunohistochemical results demonstrated that an intermediate dose of the QG-27 recipe could significantly improve liver function in rats with fatty liver by increasing PGC-1α and UCP-2 expression. Conclusion: The intermediate (300 mg/ kg) dose of the QG-27 is a good candidate to be a dietary supplement for reducing fatty liver
Discussing about the ceramic with array-attached decoration found in Xianbei and the Sarmatian-Late Scythian period remains
There were some array-attached decoration ceramics had been found in Xianbei remains. Similar ones were widely seen in the Western Eurasian steppes, especially the Late-Scythian reimains in Crimea, the remains of the Bosporus Kingdom and the Samatian remains. This research discussed the types, evolutions and functions of this kind of ceramics. And according to the concerning burial structures, burial rites, accompanied objects and some other factors, it could give us a perspective to observe the the relationship between the Xianbei groups and the peoples in the Western Eurasian steppes.
Сяньби болон Сармат Скифийн үеийн хэд хэдэн чимэглэл хавсарсан шавар вааран эдлэлийн тухай
Товчлол. Сяньбигийн оршуулгаас олдсон хэд хэдэн чимэглэл хавсарсан шавар вааран эдлэлүүд олджээ. Үүнтэй төстэй чимэглэлийг Баруун Евразийн тал хээр, ялангуяа Крым дахь Скифийн хожуу үе, Босфорын хаант улсын үе, Саматын үед өргөн тархсан шавар ваар савны үлдэгдлээс харж болох юм. Энэхүү өгүүлэлд энэ төрлийн шавар вааран эдлэлийн төрөл, хувьслын талаар хөндөн авч үзнэ. Мөн оршуулгын байгууламж, оршуулгын зан үйл, дагалдах эд зүйлс болон бусад баримтуудаас үзэхэд Сяньбигийн бүлгүүд болон Баруун Евразийн тал нутаг дахь ард түмний хоорондын харилцааг ажиглах боломжийг бидэнд өгч байгаа юм.
Түлхүүр үг. Сяньби, Сармат, Хожуу скифчүүд, Босфорын хаант улс, ваар сав, чимэглэ
The runic inscriptions of Tevsh mountain
The article introduces a single line of runic inscriptions that have been discovered and documented on Mount Tevsh, situated at a distance exceeding 20 km from the center of Bogd Soum in Övörkhangai Province. However, this particular line is unstudied, and two another inscriptions have just been found. The inscription was apparently unearthed in either 1948 or 1962 by a field research team under the leadership of A.P.Okladnikov. The words bän, meaning ‘I’, and qara boduna, meaning ‘common people’, are evident in the text from which the inscription was transcribed. However, due to its incomplete nature, it is not feasible to ascertain the presence of further words and their respective meanings. The inscriptions are written with sharp tools and belong to the type of incised inscriptions.
Тэвшийн руни бичээсүүд
Товчлол. Тус өгүүлэлд Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс 20 гаруй км-т орших Тэвш уулнаас илрүүлж тэмдэглэсэн ч судалгааны эргэлтэд ороогүй өнөөг хүрсэн нэг мөр руни бичээс болон шинээр илрүүлсэн 2 бичээсийг танилцуулж байна. Уг бичээсийг А.П.Окладниковын удирдсан хээрийн шинжилгээний анги 1948, эсвэл 1962 оны аль нэгэнд илрүүлсэн бололтой. Бичээсийг хуулсан гар хуулбарт bän- би, qara boduna – харц ард гэсэн үгс маш тодорхой байгаа боловч бүрэн хуулбар биш тул өөр ямар үг байгаа, ямар агуулгатайг тодорхойлох боломжгүй байна. Бичээсийг хурц үзүүртэй багаж зэвсгээр зурж бичсэн, руни бичгийн дурсгалын зураасан бичээсийн төрөлд хамаарах дурсгал юм.
Түлхүүр үг. Өвөрхангай аймаг, Богд сум, Тэвш уул, руни бичи
About a paleoanthropological finding with spinal vertebrae disease
Grave No.3, which we are going to talk about, is located on the border between Ögiinuur and Battsengel sums of Arkhangai province, on the border between South Oortsog Mountain and Hevtee, on the north side of the Tamir River, on the local road to Battsengel sum, and the northern edge of the grave’s stone has lost its original shape. It is clear from the original state of the person and the accompanying findings that this tomb was completely intact. The person had been placed face up in a extend position, and the body of the lumbar and thoracic vertebrae of the person were tilted inwards and had lost their normality, indicating that the person had a hunched back. Hunchback can be caused by congenital or acquired diseases, and the owner of grave No.3, who participated in the study, had a congenital hunchback.
Багана нурууны эмгэг бүхий палеоантропологийн нэгэн олдворын тухай
Товчлол. Бидний өгүүлэх Дурсгал 3 нь Архангай аймгийн Өгийнуур, Батцэнгэл сумдын хил, Тамирын голын хойд талд байх урд Оорцог уул болон Хэвтээ хэмээх газрын заагт, орон нутгийн буюу Батцэнгэл сум хүрэх автозамд дараас чулууны хойд зах нь дайрагдаж анхны хэлбэрээ алдсан байдалтай байв. Энэхүү булш өмнө нь огт тоногдож хөндөгдөөгүй болохыг хүнээ анх тавьсан байдал болон дагалдуулан тавьсан эд зүйлсээс харж болохоор байна. Хүнийг дээш харуулан харуулан тэнэгэр байдалтай тавьсан байх ба уг хүний бүсэлхий, сээрний нугалмын их бие хэсэг дотогш ташуу болж хэвийн байдлаа алдсан эмгэг байгаа нь тухайн хүн бөгтөр нуруутай байсныг харуулж байгаа юм. Багана нуруу бөгтөр болох нь төрөлхийн болон олдмол мөн, өвчлөлөөс эхтэйгээр үүсэж болох энэхүү 3 дугаартай булшны эзэн багана нурууны эмгэгтэй байсан нь остеологи болон ажиглалт судалгааны үр дүнгээр батлагдаж байна.
 
Identification of animal anklebones (astragalus) discovered from Xiongnu and Xianbei period graves
Animal anklebones (also known as the astragalus) were one of the oldest gaming pieces of the ancient world, and research shows these have been used for at least 5000 years by the pastoral herders in Inner Asian steppe. In Mongolia, the oldest such examples of this practice date to the Early Bronze Age (3rd millennium BC). During the Xiongnu period (3rd century BC to 1st century AD) of ancient Mongolia, anklebones were commonly found in children’s burials, but the exact species of the bones found in these burials have yet to be identified. In this article, I present the zooarchaeological identification of 500 ankle bones found in 5 burials of the Xiongnu and Xianbei periods, comparing them to both wild and domestic taxa. Result showed sheep (Ovis aries) predominate in the anklebone assemblages, with few goat (Capra hircus), and a small percentage of wild taxa such as roe deer (Capreolus pygargus), gazella (Procapra gutturosa), argali sheep (Ovis ammon) and ibex (Capra sibirica pallas) account for a certain percentage. Results also show that during the Xiongnu and Xianbei periods, the anklebones were flattened, perforated (hole), decorated with incised carvings, and some even hollowed out or cast in metal, suggesting that the bones might have been used to play a variety of games.
Хүннү, сяньбигийн үеийн булшнаас илэрсэн шагайн төрөл зүйлийн судалгаа
Хураангуй: Хүмүүс эрт үеэс мал, амьтны яс тэр дундаа шагайн ясыг дүрсжүүлэн тоглож ирсэн уламжлалтай. Дотоод Азийн хэмжээнд лавтай 5000 жилийн тэртээгээс шагайгаар тоглож ирсэн баримт байх ч чухам ямар төрлийн мал, амьтны шагайгаар тоглож байсныг тодорхойлсон судалгаа ховор юм. Харин энэхүү өгүүлэлд хүннү, сяньбигийн үеийн 5 булшнаас илэрсэн 500 шагайд хийсэн судалгааны үр дүнг нийтэлж буй бөгөөд хонь, ямааны шагайг ялгаж таних монголчуудын уламжлалт арга болон зэрлэг амьтдын шагайн цуглуулгад үндэслэн мал, амьтны төрөл зүйлийг тодорхойлов. Судалгааны үр дүнгээс үзвэл хонины шагай илт давамгайлж, эсрэгээр ямааны шагай маш цөөн тоотой, харин гөрөөс, зээр, аргаль, янгир зэрэг ан амьтдын шагай тодорхой хувийг эзэлж байна. Хүннү, сяньбигийн үед шагайг нүхэлсэн, хавтгайлсан, тамга тэмдэг сийлбэрлэсэн, түүгээр зогсохгүй зарим шагайн дотор талыг хөндийлж ухсан, төмөр цутгасан зэрэг баримтууд илэрсэн нь шагайн тоглоомын хэлбэр зүйл, онцлогийг илтгэж буй бололтой.
Түлхүүр үг: Шагай, тоглоом, наадгай, нүхтэй шагай, сийлбэртэй шагай, хүннү, сяньб
The Role of Accreditation Experts in the Development of Quality Assurance in Higher Education
One of the crucial steps to enhance the quality of university education that began to proliferate globally in the 1980s is quality assurance in higher education. Quality assurance, which gained widespread attention since the 1980s, has been one of the most significant reforms in higher education worldwide. This process has rapidly developed with substantial support from international and regional quality assurance organizations. In Mongolia, external quality assurance was introduced in 1998. Initially, universities underwent institutional accreditation, followed by curriculum accreditation. However, there has been a lack of research on the accreditation process, particularly on the reports by external quality assurance experts. Internationally, making external quality assurance reports and their outcomes accessible is crucial for increasing trust in higher education. This study aims to examine the reports by expert teams involved in the external accreditation of higher education. Twenty reports were randomly selected from the 2022 curriculum accreditation reports by the Accreditation Organization and analyzed. The research results revealed issues such as inadequate involvement of stakeholders (employers and graduates) in curriculum development and improvement, conducting surveys solely to meet accreditation criteria, poor synergy between courses, and the need to support students\u27 participation in academic work. Additionally, a common problem is that universities use quality assurance activities merely as a tool to meet accreditation criteria rather than integrating them into the system.
Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын хөгжилд магадлан итгэмжлэлийн шинжээчийн оролцоо
Хураангуй: Дэлхий нийтэд 1980-аад оноос олширч эхэлсэн их дээд сургуулиудын сургалтыг чанаржуулах асуудлын нэг чухал алхам нь дээд боловсролын чанарын баталгаажуулалтын асуудал байв. 1980-аад оноос өргөн дэлгэрсэн чанарын баталгаажуулалт нь дэлхий дахинд өрнөсөн дээд боловсролын хамгийн чухал шинэчлэлийн нэг байсан бөгөөд энэхүү үйл явц олон улсын болон бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагуудын дэмжлэгийг ихээр авч асар хурдан хөгжсөн байна. Манай улсад хөндлөнгийн чанарын баталгаажуулалтыг нэвтрүүлэх ажил 1998 оноос эхэлсэн бөгөөд эхлээд их, дээд сургуулиуд байгууллагын магадлан итгэмжлэлд, дараа нь сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орж эхэлсэн байна. Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаатай холбоотой судлаачдын судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын шинжээчдийн тайлангийн талаарх судалгаа хийгдээгүй байна. Олон улсад хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын тайлан, хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын үр дүнг нээлттэй байлгах нь дээд боловсролд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой мэдээлэл болж байна. Энэхүү судалгааны ажлаараа дээд боловсролын хөндлөнгийн чанарын баталгаажуулалтад оролцож буй шинжээчдийн багийн тайланг судлахаар зорьсон. Судалгаанд Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар 2022 онд сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд ажилласан шинжээчийн багийн тайлангуудаас санамсаргүй түүврийн аргаар 20 тайланг сонгож авч шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс харвал сургалтын хөтөлбөрийн боловсруулалт, сайжруулалтад хөтөлбөрт оролцогч талуудын (ажил олгогч, төгсөгч зэрэг) оролцоо дутмаг, магадлан итгэмжлэлийн шалгуурыг бүрэн хангахын тулд талуудаас судалгаа авдаг, хичээл хоорондын уялдаа холбоо муу, оюутны эрдэм шинжилгээний ажлын оролцоог дэмжих шаардлагатай зэрэг асуудлууд байна. Мөн сургуулиуд магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангахын тулд чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагааг тогтолцооны түвшинд бус хэрэглүүр төдий ашиглаж байгаа нийтлэг тулгамдсан асуудал байна.
Түлхүүр үг: Магадлан итгэмжлэл ⸱ Шинжээч ⸱ Шалгуур шаардлага Шинжээчийн тайла
Some morphological characteristics of the Eurasian red squirrel (Sciurus vulgaris Linnaeus, 1758) of the Manzushir and Airag valley, Bogdkhan mountain strictly protected area
Eurasian red squirrels Sciurus vulgaris are distributed in forestry areas of Mongolia such as Fine and larch forests. Mongolian Eurasian red squirrels nowadays distribution and population are lowly known because it is categorized as an endangered species in Mongolia’s Red List of Mammalia. Especially, in Bogdkhan mountain strictly protected area Eurasian red squirrel population size, age, and sex ratio surveys have not been held and there is a lack of information. Our study in the Bogdkhan mountain area is significant in determining the Eurasian red squirrel population and current conditions. We chose Manzushir Monastry and Airag Valley as a study area and held a survey using the mark-recapture method to capture and handle a total of 156 individual red squirrels from May to July in the years 2022 and 2023. We measured body weight and hind leg length from each captured individual and performed statistical analysis using JMP software. The study result shows that the Eurasian red squirrel of Bogdkhan sex ratio was 1:0,96, 1:0,85, and 90 percent of the population is adult individuals. According to the result, the study area’s red squirrel population growth will be slow. Body measurement shows that female individuals (375.53±113.77 g) are heavier (t=46.928, df=1 p<0.001) than male individuals (366.32±75.88 g). Furthermore, the female (55.2±4.06 cm) hind leg is shorter (t=194.76, df=1, p<0.001) than males (55.53±2.83 cm). Reproduction condition lowers in July, and on May and June reproduction condition is higher. In the future, change the study area to compare with this result to make efficient work.
Богдхан уулын ДЦГ дахь Манзуширын хийд, Айрагийн ам орчмын бараан хэрэмний популяцийн судалгааны үр дүнгээс
Хураангуй. Бараан хэрэм (Sciurus vulgaris) нь Монгол орны ойн бүсэд тэр дундаа хушин ой, хар модон ойд түлхүү тархана. Богдхан уулын дархан цаазат газарт бараан хэрэмний судалгаа хийгдэж байгаагүйгээс уг газар дахь бараан хэрэмний популяцийн хэмжээ, нас, хүйсийн харьцааны талаар мэдээлэл огт байхгүй юм. Бидний судалгаа нь Богдхан уулан дахь бараан хэрэмний популяци, өнөөгийн төлөвийн чиглэлээр судалж байгаа ач холбогдолтой судалгаа юм. Бид Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын хийд болон Айрагийн амыг судалгааны талбайгаар сонгон 2022, 2023 оны 5-7 сарын хугацаанд барих-тэмдэглэх арга зүйн дагуу нийт 156 бодгаль бараан хэрэм барьж популяцийн судалгааг хийсэн. Барьсан бодгаль бүрийн биеийн жин, хойд хөлийн уртыг хэмжсэн. Судалгааны статистик боловсруулалтуудыг JMP ашиглан тооцоолсон. Судалгааны үр дүнгээр Богд уулан дахь популяци дахь хүйсийн харьцаа ойролцоо (1:0,96, 1:0,85), насны хувьд бие гүйцсэн бодгаль 90 орчим хувийг эзэлж байгааг харуулж байна. Эндээс үзэхэд судалгааны талбай дахь бараан хэрэмний популяцийн өсөлт удаашралтай нэмэгдэх төлөвтэйг харуулж байна. Биеийн жингээс үзэхэд эм бодгаль (375.53±113.77 гр) нь эр бодгалиасаа (366.32±75.88 гр) хүнд байна (t=46.928, df=1 p<0.001). Хойд хөлийн уртын хэмжилтээр эм бодгалийн (55.2±4.06 см) хойд хөлийн урт эр бодгалийнхаас (55.53±2.83 см) (t=194.76, df=1, p<0.001) богино байв. Популяцийн хэмжээ Манзушир хийд орчимд 71 бодгаль (нягтшил 0,44), Айрагийн аманд 42 бодгаль (нягтшил 0,26). Үржлийн төлөв нь 5 болон 6 дугаар сард идэвхитэй байх 7 дугаар сард идэвхи нь буурсан байна. Цаашид судалгааны талбайн байршлыг сольж харьцуулснаар судалгааны үр дүн илүү өгөөжтэй болох юм.
Түлхүүр үгс: Хүйсийн харьцаа, насны бүтэц, барих-тэмдэглэх, биеийн жи
New geomorphological districts of lakes in Mongolia
Lake geomorphological research has scientific and practical significance, and researchers have continued to contribute to increasing the scientific value of this field. Categorizing lakes geomorphologically based on land surface characteristics in Mongolia is essential. The establishment of a new district will facilitate the identification of key conditions for the sustainable use and conservation of the lake, which is a crucial surface water resource. This study produced results through a comparative analysis of research materials from previously defined physical geographical regions. The analysis utilized both qualitative and quantitative data. Consequently, a three-level geomorphological classification of lakes was developed, based on the fundamental conditions of surface depressions and convexities, as well as the geographical distribution of the lakes. The new regionalization identified 2 major regions, 11 regions, and 27 sub-regions. The geomorphological evolution of the lake is closely tied to the evolution of its geology and geography. In this study, a revised classification was developed, incorporating the strengths of each existing category while maintaining the foundational principles of earlier classifications. This updated classification of lake geomorphological districts provides a comprehensive framework for understanding the origin and morphological characteristics of lake depressions. Moreover, the study establishes essential conditions for improved hydrological and environmental preservation, as well as the sustainable use of these lakes.
Монгол орны нуурын геоморфологийн шинэ мужлал
Нуурын геоморфологийн судалгаа нь шинжлэх ухааны болон практик ач холбогдолтой бөгөөд судлаачид энэ чиглэлээр шинжлэх ухааны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар иржээ. Монгол орны газрын гадаргын онцлог шинж чанарыг харгалзан нууруудыг геоморфологийн хувьд ангилах нь чухал юм. Шинэ мужлалыг тогтоосноор гадаргын усны чухал эх үүсвэр болох нуурыг зүй зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг тодорхойлох боломжтой болно. Энэ судалгаанд өмнөх физик газарзүйн мужлалуудын судалгааны материалуудад харьцуулсан дүн шинжилгээ хийх замаар үр дүнгээ боловсруулсан. Харьцуулсан шинжилгээг чанарын болон тоон судалгааны үр дүнгүүдэд тулгуурлан гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээр газрын гадаргын хотгор, гүдгэрийн үндсэн нөхцөл, нууруудын газарзүйн тархалтыг харгалзан нуурын геоморфологийн гурван шатлалт ангиллын бүдүүвчийг боловсруулсан. Монгол орны нуурын геоморфологийн шинэ мужлалд 2 их муж, 11 муж, 27 дэд мужийг ялган шинээр зурагласан. Энэ судалгаанд нуурын геоморфологийн шинэ мужлалын ангиллыг боловсруулахдаа өмнөх мужлалуудын ангилалд баримталж ирсэн тулгуур зарчмуудыг ямар нэгэн байдлаар үгүйсгэхгүйгээр ангилал бүрийн давуу талуудыг тусгах замаар шинэчилсэн ангиллын хувилбарыг боловсруулсан. Энэхүү геоморфологийн шинэ мужлал боловсруулах судалгаа нь нуурын хотгорын гарал үүсэл, морфологийн шинж чанарын ангиллыг хийж, эдгээр нууруудыг усзүйн болон байгаль орчны хувьд илүү үр ашигтай хадгалан хамгаалах, ашиглах үндсэн нөхцөлийг бүрдүүлэх юм.
Түлхүүр үгс: Геоморфологийн мужлал, Харьцуулсан шинжилгээ, Нуурын хотгор, Монгол, Нуур, Нуурын хотгорын гарал үүсэ
Organic carbon stocks of desertification monitoring sites
18 cuttings and 40 samples of soil organic carbon resources of Gobisumber province were prepared, and morphological, chemical (carbonate CaCO3, reaction medium-pH humus, available potassium K2O) and physical properties (sand, silt, clay) were prepared in the soil laboratory of the Institute of Geography and Geoecology of the Mongolian Academy of Sciences, and analyzed. The reaction environment at the depth of 0-30 cm of the total section was 7.4-9.7% or weakly alkaline to strongly alkaline, and the reaction environment of Ch8 and Ch9 soils was between 6-6.5 or neutral environment. Humus content varied between 1-2.5% of the total soil. Since kastanozems and aridic Kastanozems soils of the dry steppe prevailed, when grouped into these two types, the organic carbon reserves of kastanozems soils ranged from 28.9 to 38 t ha-1, and the reserves of aridicKastanozems soils ranged from 17.7 to 27.6 t ha-1. In the field of desertification, in the experimental area, the reserves were 18.3-24.9 t ha-1 outside the fence, and 12.1-33.8 t ha-1 inside the fence. This result indicated that the level of soil fertility is improving as a result of the rehabilitation of fenced areas.
Цөлжилтийн мониторингийн талбайн органик нүүрстөрөгчийн нөөц
(Говьсүмбэр аймгийн жишээн дээр)
Говьсүмбэр аймгийн хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг мониторинг цэгүүдийн хүрээнд 18 зүсэлт 40 дээж бэлтгэн морфологи болон хими (карбонат CaCO3, урвалын орчин-pH ялзмаг, хөдөлгөөнт кали K2O мөн физик шинж чанарыг (элс, тоос, шаврыг) ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрсний лабораторид шинжилгээнд хамруулсан. Нийт зүсэлтийн 0-30 см-ын гүн дэх урвалын орчин 7.4-9.7% буюу сул шүлтлэгээс хүчтэй шүлтлэг, Ч8,Ч9 хөрсний урвалын орчин 6-6.5 хооронд буюу саармаг орчинтой байна. Ялзмагийн агууламжийн хувьд нийт хөрсөнд 1-2.5%-н хооронд хэлбэлзэж байна. Хуурай хээрийн хүрэн болон цайвар хүрэн хөрсний хэв шинж давамгайлсан тул энэ хоёр төрөлд багцалж үзэхэд хүрэн хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц 28.9-38 тн га-1 , цайвар хүрэн хөрсний нөөц 17.7-27.6 тн га-1 хооронд хэлбэлзэж байсан. Цөлжилтийн сууринд туршилтын талбайд хашааны гадна талд 18.3-24.9 тн га-1, хашаан доторх 12.1-33.8 тн га-1 нөөцтэй байна. Энэ нь хашаалсан талбайн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнд хөрсний үржил шимийн түвшин сайжирч байгааг илтгэж байна.
Түлхүүр үгс: Цөлжилт, Мониторинг, Цайвар хүрэн, Органик нүүрстөрөгчийн нөөц